Дөнгөж сая буюу /2021.07.22/ 09.12 цагт Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас урд зүгт 49 километрын зайд(Өргөрөг: 49.34, Уртраг: 106.92) 5.2 магниутын газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн чичиргээ нь Улаанбаатар хот болон бусад газруудад мэдрэгдсэн талаар Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.
