СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Улаанбаатарт бамбай хоншоорт могой орж ирж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Улаанбаатарт бамбай хоншоорт могой орж ирж байна

Суурьшлын бүсийн тэлэлттэй холбоотойгоор зэрлэг амьтдын тархац нутаг хумигдаж улмаар гэмтэж бэртэх, идэш тэжээл хайн хотруу орж ирэх тохиолдлууд сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна.
 
Тухайлбал ХУД, СХД, ЧД-ийн нутаг дэвсгэрийн суурьшлын бүсэд орж ирсэн 2 бодгаль Сарьсан багваахай, 2 бодгаль Өмхий хүрэн, 1 бодгаль рашааны могой, 2 бодгаль Бамбай хоншоорт могойг тус тус барьж байгальд эргүүлэн тавижээ.
 
 
Иргэд оршин суугчдад анхааруулахад Улаанбаатар хот орчимд Рашааны болон Бамбай хоншоорт гэх 2 зүйлийн могой тархсан байдаг бөгөөд суурьшлын бүсэд голдуу бамбай хоншоорт буюу хортой могой орж ирж байгаа тул сонор сэрэмжтэй байж дуудлага мэдээллийг ажлын цагаар Нийслэлийн Байгаль орчны газар 11 323780 тоот утсаар, бусад үед Нийслэлийн Шуурхай Удирдагын Төв 310005 тоот утсаар өгнө үү.
                                                                                               
                                                                               Эх сурвалж: Нийслэлийн Байгаль орчны газар