Калифорни муж гэр бүлийн орлогоос үл хамааран сурагчдад үнэгүй хоол өгч эхлэхээр болжээ

Калифорни муж гэр бүлийн орлогоос үл хамааран сурагчдад үнэгүй хоол өгч эхлэхээр болжээ

АНУ-ын Калифорни муж ирэх намраас сургуулийн хоолыг үнэгүй болгох шийдвэр гарчээ. 

Калифорни мужийн амбан захирагч Кэвин Ньюсом өнгөрсөн долоо хоногт өөрийн цахим хуудаснаа, “Калифорнийн бүх хүүхдүүд сургууль дээрээ үнэгүй хооллох боломжтой боллоо” гэж зарласан байна.

Уг шийдвэрийг иргэд хүнсний аюулгүй байдлыг хангах томоохон алхам гэж үзэж ихээхэн сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсэн байна. Мужийн удирдлагууд сурагчдын гэр бүлийн орлогоос үл хамааран үнэгүй хоол өгч байгаа нь АНУ-д анхны тохиолдол гэж мэдэгджээ. 

Сүүлийн нэг жилийн хугацаанд цар тахлын улмаас иргэд санхүүгийн хямралд орж, хүүхдүүдийн өлсгөлөн нь тус улсын хамгийн баян мужуудад ч дээд хэмжээнд хүрсэн гэжээ. Иймд бүх сурагчдыг өдөрт хоёр удаа үнэгүй хоолонд хамруулах эрх өгөх ба тус ажлыг хэрэгжүүлэхэд 2022-2023 оны хооронд сургуулиудын үнэгүй хоол тэжээлийг дэмжихэд 650 сая ам долларын хөрөнгө оруулалт хийж, гал тогооны дэд бүтэц, хоол тэжээлийн сургалтыг сайжруулахад 150 сая ам доллар зарцуулна гэж мэдэгдсэн юм.

Эх сурвалж: CNN