Өнгөрсөн баасан гараг/2021.07.16/-т Токиогийн олимпийн тамирчдын бэлтгэлийн баазаас сураггүй алга болсон Уганда улсын хүндийн өргөлтийн тамирчныг олжээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Беатрис Айикору богино хэмжээний видео мэдэгдэл хийж, түүнийг олсон болохыг баталсан байна.
Японы “Киодо” агентлагийн мэдээлснээр Ссекитолеко Нагоя хотоос өмнөд зүгт орших төмөр замын буудлаас галт тэрэгний тийз худалдаж аваад явж байхад нь олжээ.
Улмаар Токио дахь Уганда улсын Элчин сайдын яам Ссекитолеког тун удахгүй Уганда руу буцаах болно гэдгээ мэдэгдсэн байна. Мөн "Японд ирсэн үүргээ биелүүлээгүй, бэлтгэлийн баазаас алга болсонтой холбогдох асуудлуудыг Уганда руу буцаж ирэхэд нь зохих ёсоор нь шийдвэрлэнэ" гэжээ.
Өдгөө 21 настай Жулиус Ссекитолеко нь Японд ирснийхээ дараа наадамд оролцох эрхээ авч чадаагүй учраас 7-р сарын 20-нд Уганда руу буцах ёстой байсан. Гэсэн ч “эх оронд нь амьдрал хэтэрхий хүнд байсан тул Японд ажиллах хүсэлтэй байна” гэсэн утга бүхий захидал үлдээгээд алга болсон юм.
Эх сурвалж: BBC