ТОКИО 2020: Удирдлагуудынхаа хариуцлагагүй байдлаас болж Польшийн зургаан тамирчин нутаг буцжээ

ТОКИО 2020: Удирдлагуудынхаа хариуцлагагүй байдлаас болж Польшийн зургаан тамирчин нутаг буцжээ

ТОКИО 2020 олимпийн наадамд Польш улс усан сэлэлтийн төрлөөр нийт 23 тамирчныг сонгон шалгаруулж оролцуулахаар Япон улс руу явуулсан боловч Дэлхийн удирдах байгууллагын FINA-ийн дүрэмд дээд талдаа 17 тамирчин оролцоно гэж заасан шаардлагыг хангаагүй тул зургаан тамирчинг хасаж эх оронд нь буцаах шийдвэр гаргажээ.

Энэхүү шийдвэрээс болж хасагдаж буй тамирчид улсынхаа хариуцлагагүй байдалд  бухимдаж байгаагаа илэрхийлээд байгаа юм.

Энэ талаар Польшийн усан сэлэлтийн холбооны  ерөнхийлөгч Павел Сломински мэдэгдэлдээ, “Ийм нөхцөл байдал үүссэнд үнэхээр харамсаж байна. Тамирчдын нэр их хөдөлмөрийг үгүй хийж байгааг ойлгож байна. Наадамд аль болох олон тамирчин болоод дасгалжуулагч оролцох хүсэлтэй байгаагаас ийм алдаа гарлаа” гэж мэдэгдсэн юм.

Мөн хасагдсан зургаан тамирчны нэг Аличья Ччорз ихээхэн бухимдалиай байгаагаа олон нийтийн сүлжээгээр илэрхийлэхдээ "Өөрийнхөө амьдралын таван жилийг зориулж, спортын хамгийн чухал энэ арга хэмжээнд дахин нэг гараагаа эхлүүлэхээр эрмэлзэж, хувийн амьдрал, ажил, гэр бүлээ орхиод бэлтгэл хийсний үр дүнд ийм зүйл тохиолдоно гээд төсөөлөөд үздээ” гэжээ. 

Одоогоор Польшийн усанд сэлэлтийн багийн бүрэлдэхүүнүүд энэхүү болсон явдлын улмаас удирдах зөвлөлийг огцрохыг шаардаж гарын үсэг цуглуулж байгаа юм.

Эх сурвалж: BBC