БНХАУ-д хүчтэй аадар борооны улмаас 12 хүн амь эрсдэж, олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байна

БНХАУ-д хүчтэй аадар борооны улмаас 12 хүн амь эрсдэж, олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байна

БНХАУ-ын төв хэсэгт аадар бороо орсны улмаас томоохон хотуудад нөхцөл байдал хүндэрч байна. Тухайлбал, 94 саятай Хэнань мужид 10 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж, хоргодох байранд оруулжээ. Нийгмийн сүлжээнд цацагдсан зургуудад гудамжууд тэр аяараа усанд автаж, хог хаягдал урсаж буй нь дүрслэгдсэн байна. Түүнчлэн тус мужид саяхан болсон шуурганы улмаас эвдэрсэн далан үерт автаж, нурах эрсдэл үүсээд байгаа аж.

Хэнань муж. Гудамж талбай үерт автсан байдал

Хэнаниас гадна Луянг хотын төвд байрлах даланд ижил нөхцөл байдал үүсээд байна. Далангийн орчимд цэргүүдийг байрлуулсан бөгөөд иргэдэд “хэзээ ч нурж болзошгүйг” анхааруулж ажиллаж байна.

Түүнчлэн Жэнжоу хотод нөхцөл байдал хүндэрчээ. Хотын эрх баригчдын баталснаар үерийн улмаас 12 хүн амь эрсэдсэн байна. Мөн орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлж буйгаар Жэнжоу хотын метро үерт автаж, олон хүн гацсан байдалтай байгаа аж. Үерийн ус хүмүүсийн мөрөнд хүрсэн бөгөөд аврагчид олс ашиглан иргэдийн татаж гаргаж байна.  

Цаг уурчдын мэдээлж буйгаар аадар бороо Хятадын төв хэсэгт 24 цаг үргэлжлэх төлөвтэй байна.  

Эх сурвалж: BBC