ӨМӨЗО-ны Хөлөн Буйр хотод гурван өдөр дарааллан ширүүн бороо орсны улмаас томоохон хэмжээний хоёр далан нуржээ. Нуралтын улмаас 21708,1 га тариалангийн газар үерт автаж, 22 гүүр, 124 суваг хоолой, 15,6 км хурдны зам эвдэрсэн байна.
Улмаар энэ сарын 19-ний өдрийн 20.00 цагт орон нутгийн удирдлагууд гуравдугаар түвшний онцгой байдлын хариу арга хэмжээ авчээ. Далан нурахаас өмнө орон нутгийн иргэдийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн бөгөөд хүний амь нас эрсдээгүй байна. Үерийн оргил үе өнгөрсөн тул одоо эдийн засгийн хохирлыг тооцож байгаа аж.
Эх сурвалж: GlobalTimes