БНХАУ-ын зарим мужуудад дархлаажуулалтад хамрагдаагүй иргэдэд цалинг нь олгохгүй гэв

БНХАУ-ын зарим мужуудад дархлаажуулалтад хамрагдаагүй иргэдэд цалинг нь олгохгүй гэв

БНХАУ-д одоогийн байдлаар нийт 1,48 тэрбум хүн вакциндаа хамрагдсан байгаа аж. Харин хамгийн их дархлаажуулалтад хамрагдаагүй 22 мужийн сургууль, эмнэлэг, дэлгүүр, олон нийтийн бусад газруудад вакциндаа хамрагдаагүй иргэдийг нэвтрүүлэхгүй байх журам гаргасан байна. Мөн цөөн тооны мужид цалин урамшууллыг нь олгохгүй байгаа гэжээ. Энэ нь иргэдийн дархлаажуулах явцыг хурдлуулах дэвшилтэт нэг арга гэж үзэж байгаа бөгөөд салбар байгууллагууд гаднаа “Вакцинд хамрагдах нь иргэн бүрийн үүрэг” гэж бичиж хадсан байна.

Тус улсын Сычуань мужийн Лүжоу хотод дархлаажуулалтад хамрагдаагүй иргэдийг хувийн мэдээллээ үлдээхийг шаардаж байгаа бөгөөд вакцинд хамрагдаагүй л нийгмийн ямар ч харилцаанд орохыг хориглож байгаа гэсэн үг юм.

Эх сурвалж: Insider