Леонардо Да Винчигийн удмын 14 хүнийг олж тогтоожээ

Леонардо Да Винчигийн удмын 14 хүнийг олж тогтоожээ

Италийн алдарт уран бүтээлч Леонардо Да Винчигийн талаар хэдэн арван жилийн турш явуулсан судалгаагаар одоогоор түүний үр удам гэгдэх хэчнээн хүн байгаа талаар саяхан олж тогтоосон байна. Энэ долдугаар сард “Human Evolution” сэтгүүлд нийтлэгдсэн эртний олдворууд дунд 21 салаа дөрвөн мөчир дамжсан модон удмын бичиг олджээ.

Үүн дээр тулгуурлан судлаачид алдарт уран бүтээлчийн үр удмыг илрүүлэхдээ түүний ADHD өвчтэй байсан эсэхийг нягталж үзэн ДНХ-ийн аргаар “Генетикийн холбоодоор дамжуулан түүний ер бусын авьяас чадварыг илүү сайн ойлгож, олж нээхэд гол зорилгоо болгож хайж байгаа” гэсэн юм. Алдарт уран бүтээлч маань хүүхэдтэй байсан эсэх нь мэдэгддэггүй тул түүний аавын талаарх мэдээлэл дээр голцуу ажиллаж байгаа аж.

Мөн судлаачид хүмүүсийн хувийн архивд хадгалагдан үлдсэн баримт бичгүүдээс мэдээлэл цуглуулж Леонардогийн гэр бүлийн гишүүдээс хайж байгаа бөгөөд амьд байгаа үр удмын талаар хувийн мэдээллийг нууцлах төсөл хүртэл зохион байгуулсан байна. Эдгээр удмын хүмүүс 1-85 насны хооронд байгаа гэжээ.

Эх сурвалж: BBC