Японы нийслэлд зохион байгуулагдах Токио-2020 Олимпын наадмын ихэнх арга хэмжээ үзэгчгүйгээр хүрэх болсон. Иймээс цаг үеийн нөхцөл байдалтай уялдан Японы мэдээлэл технологийн нэгэн компани ажилтнууддаа Олимпын наадмыг цэнгэлдэхэд буй мэт хамт суун үзэх боломжийг олгосон байна.
Цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн энэ үед Олимпын наадмыг биеэр үзэж буй мэт мэдрэмж төрүүлж, арга хэмжээг гэрээсээ аюулгүй үзэх боломжийг олгохын тулд виртуал орчинд бодит цэнгэлдэх бүтээжээ. Үүний үр дүнд ажилтнууд Олимпин наадмын арга хэмжээг хамт үзэж, сэтгэгдлээ хуваалцаж, тамирчдыг цахим зурвасаар дэмжих боломжтой юм.
Мөн коронавирусний халдвараас шалтгаалан өнгөрсөн оны хоёрдугаар сараас /2020-02/ эхлэн компанийн ажилтнууд алсын зайнаас ажилласан байна. Компанийн удирдлагуудын зүгээс уг виртуал систем нь тэднийг эргэн нэгдэхэд тусална гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Эх сурвалж: NHK