Хятадад ''Сармагчны B вирус''-ээр халдварласан иргэн нас баржээ

Хятадад ''Сармагчны B вирус''-ээр халдварласан иргэн нас баржээ

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод Сармагчны В вирус буюу “Monkey B Virus” хүнд халдварласан анхны тохиолдол бүртгэгдсэн байна.  Тус халдвараар өвчилсөн иргэн нас барсан бөгөөд түүний ойрын хавьтлуудаас халдвар илрээгүй аж.

Халдвар авсан иргэн 53 настай байсан бөгөөд хүнээс бусад төрлийн хоёр хөл дээрээ явагч хөхтөн амьтдыг судалдаг малын эмч байжээ.  Тэрээр өнгөрөгч гуравдугаар сард хоёр сармагчны цогцост задлан шинжилгээ хийсэн байна. Үүнээс сарын дараа түүнд дотор муухайрах, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрчээ.  Өвчтөнд шинжилгээ хийснээр Сармагчны B вирус хүнд халдварласан анхны тохиолдол бүртгэгдсэнийг БНХАУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлсэн юм.

Өвчтөн эмчилгээ хийлгэж байсан ч тавдугаар сарын 27-нд сармагчны B вирусийн халдвараар нас барсаныг БНХАУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн долоо хоног тутмын сэтгүүлд өнгөрөгч бямба /2021-07-17/ гарагт мэдээлсэн байна.

Сармагчны В вирусийг анх 1932 онд илрүүлсэн бөгөөд энэ нь гепатит, элэгний үхжил, элэгний хатуурал болон элэгний хорт хавдар үүсгэдэг аж. Уг вирус нь ахуйн замаар болон бодисын солилцоогоор дамжин халдварладаг гэж үздэг бөгөөд эхээс урагт халдварладаг.

Тухайн халдварыг авсан моншнуудын 90 хувь нь хүндээр өвчилдөг бол нас бие хүрсэн сармагчин хүндээр өвчлөх магадлал 5-10 хувь байдаг гэжээ. Мөн хамгийн аюултай нь “Monkey B Virus”-ийн халдвар авсан сармагчин нас барах 70-80 хувийн магадлалтай бөгөөд ямар ч эмчилгээ болон вакцин гарган авч чадаагүй байна.

Иймээс эрдэмтэд амьтнаас хүнд анх удаа халдварласан Сармагчны В вирус цаашид олон хүнд халдварлаж дараагийн цар тахал үүсгэж болзошгүй хэмээн сэрэмжилж байна.

Мөн бусад зоонозын гаралтай вирусийн төрлийн өвчнүүдийг нарийн судалж, вакцин  болон эмчилгээ боловсруулах ажлуудыг зайлшгүй хийх шаардлагатай болохыг анхаарууллаа.

                                                                                                                   Эх сурвалж: Global Times