Монгол залуу Франц улсын “Цэргийн гавьяаны одон”-гоор шагнуулжээ

Монгол залуу Франц улсын “Цэргийн гавьяаны одон”-гоор шагнуулжээ

Өчигдөр /2021.07.14/ Франц улсын үндэсний баяр болох тусгаар тогтнолын өдөр болсон билээ. Уг тэмдэглэлт өдөртэй холбогдуулан Монгол легионер Манлайбаярыг 2020 оны Барканы ажиллагаанд байгуулсан гавьяаг нь үнэлж “Цэргийн гавьяаны одон”-гоор шагнасан байна. Монгол цэрэг эрсийн дайчин бахархлыг нэр төртэйгөөр цуурайтуулж яваа Монгол залуудаа аз жаргал, эрүүл энх, амжилтын дээдийн хүсэн ерөөе.