Өчигдөр/2021.07.12/ БНСУ-ын LG Electronics компанийн Өмнөд Африк дахь үйлдвэрийг эсэргүүцэгчид дээрэмдэж, гал тавьжээ. Тус компанийн мэдэгдсэнээр Дурбан хот дахь телевизийн үйлдвэрийн байранд Ерөнхийлөгч асан Якоб Зумаг шоронд хорихыг эсэргүүцсэн жагсагчид дээрэмдсэн байна.
“LG Electronics”-ийн төлөөлөгч “Бид Өмнөд Солонгосын элчин сайдын яаманд мэдэгдэж, галыг унтраах хүч явуулахыг орон нутгийн удирдлагуудаас шаардсан. Хүний амь нас хохирсон тухай мэдээлэл ирээгүй” гэжээ.
Харин ихээхэн хэмжээний хохирол учирсан учраас одоогоор тооцох боломжгүй байгаа аж.
LG өнгөрсөн жил үйлдвэрээ Йоханнесбургээс Дурбан руу нүүлгэсэн. Дурбаны үйлдвэр нь телевизор, болон монитор үйлдвэрлэдэг бөгөөд 100 орчим ажилчинтай.
Эх сурвалж: Yonhap