АНУ-ын хойд хэсгээр 54,4 хэм хүрч халжээ

АНУ-ын хойд хэсгээр 54,4 хэм хүрч халжээ

Канад, АНУ-ын зарим хэсэг, Сибирийн нутгаар халуун өдрүүд үргэлжилсээр байна. АНУ-ын хойд хэсэгт орших  “Death Valley” буюу “Үхлийн хавцал” гэх газар сүүлийн гурван өдрийн турш 53.3 Цельс хүрч халжээ. Харин шөнөдөө +32 Цельс хүрсэн байна.

Зуны улиралд тус газарт 50 хэмээс дээш халах тохиолдол цөөнгүй байдаг. АНУ-ын Үндэсний цаг уурын албаны мэдээлснээр бямба гараг/2021.07.10/-т “Үхлийн хавцалд” 54,4 хэм хүрч халсан аж.

Хэт халууны улмаас түймэр гарах эрсдэл үүссэн учраас мужийн захиргаанаас онцгой байдал зарласан байна. Мөн зарим бүс нутгаар иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ.  

Эх сурвалж: Guardian