БНСУ ирэх жил нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5,1 хувиар нэмэгдүүлнэ

БНСУ ирэх жил нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5,1 хувиар нэмэгдүүлнэ

БНСУ-ын Засгийн газар ирэх жил нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5,1 хувиар нэмэх шийдвэр гаргажээ. Ингэснээр 2022 онд тус улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 8720 воноос 9160 вон болж нэмэгдэн, нэг сарын хамгийн доод цалин 1,991,440 вон /209 цаг/ болох юм байна. Уг шийдвэр 2022 оны нэгдүгээр сарын 1-ээс мөрдөгдөх аж.

Цар тахлын улмаас эдийн засгийн хямрал нүүрлэж буй үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлсэн шийдвэрийг иргэд сайшаан хүлээн авч байна. 2017 онд тус улсын Ерөнхийлөгчөөр Мүн Жэ Ин сонгогдоход хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 6470 вон байв. Ийнхүү 2018 оноос жил бүр өссөөр Мүн Жэ Иний ерөнхийлөгч байх сүүлийн жилд 440 воноор нэмэгдэж буй нь энэ юм.

Эх сурвалж: Yonhap