Өнгөрсөн шөнө/2021.07.12/ Иракийн өмнөд хэсэгт байрлах эмнэлэгт гал гарч, 40 гаруй хүн амь үрэгджээ. Тус эмнэлэгт коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдийг эмчилж байсан юм. Галын шалтгааныг эцэслэн тогтоогоогүй ч урьдчилсан байдлаар “хүчилтөрөгчийн сав дэлбэрсний улмаас түймэр гарсан” гэж таамаглаж байгаа аж.
Гал гарсны дараа иргэд эмнэлгийн гадаа жагсаал хийж, эрүүл мэндийн салбарын удирдлагуудыг огцрохыг шаардсан байна.
Уг үйл явдал өмнө нь Иракт давтагдаж байв. Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард Иракийн нийслэл Багдад хотын эмнэлэгт хүчилтөрөгчийн сав дэлбэрсний улмаас гал гарч 82 хүн амиа алдсан. Үүний улмаас өмнөх Эрүүл мэндийн сайд Хассан аль-Тамими огцорч байсан юм.
Эх сурвалж: BBC