Сельфи хийж байсан 11 хүн аянгад цохиулж нас баржээ

Сельфи хийж байсан 11 хүн аянгад цохиулж нас баржээ

Өнгөрсөн шөнө/2021.07.11/ Энэтхэгийн хойд хэсэгт орших Жайпур хотод аянга буусны улмаас 11 хүн амь үрэгдэж, 10 гаруй хүн шархаджээ.

Хохирогчид тус хотод байрлах 12-р зууны Амер цамхагийн оройд бороонд сельфи хийж байсан аж. Аянга буухаас өмнө цамхагийн оройд 27 хүн байсан бөгөөд нас барсан, шархадсан хүмүүсийн дийлэнх нь 20-30 насныхан байжээ. Ослын дараа мужийн захирагч Ашок Гехлот талийгаачдын ар гэрийнхэнд нөхөн олговор болгон 500 мянган рупи (6700 доллар) өгөхөө мэдэгдэж, эмгэнэл илэрхийлсэн байна.

Энэтхэгт сүүлийн жилүүдэд аянгад цохиулж нас барах, гэмтэх тохиолдол нэмэгджээ. Мөн НҮБ-ын судалгаанд дурдсанаар тус улсад аянга цахилгааны улмаас жилд дунджаар 2 мянга гаруй хүн амь үрэгддэг байна. 2018 онд гэхэд Андхра Прадеш мужид ердөө 13 цагийн дотор 36,749 аянга бууж байжээ

Эх сурвалж: ВВС