ОХУ-д коронавирусийн шинэ мутаци илэрч, ДЭМБ нарийвчлан судлахаар болов

ОХУ-д коронавирусийн шинэ мутаци илэрч, ДЭМБ нарийвчлан судлахаар болов

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага/ДЭМБ/-аас ОХУ-д бүртгэгдсэн коронавирусийн шинэ мутацийг “анхаарвал зохих вариантууд" /Variants of interest/ ангилалд оруулж, нарийвчлан судлах болсон талаар мэдээллээ.

Уг хувилбарыг AT.1 гэж нэрлэсэн бөгөөд өнгөрсөн нэгдүгээр сард ОХУ-д бүртгэгдсэн байна.

ДЭМБ-аас гаргасан мэдэгдэлд “АТ.1 хувилбарын шинж чанар, цаашид мутацилагдах боломжийг тооцоолсны үндсэн дээр уг ангилалд оруулсан бөгөөд нарийвчилсан судалгаагаар халдварлах чадвар өндөр, илүү хүнд өвчлүүлэх эсэхийг тогтооно” гэжээ.

ОХУ-д коронавирусийн Дельта, Дельта Плюс хувилбар тархаж, өдөрт бүртгэгдэх халдварын тоо сүүлийн нэг сарын турш 20 мянгад хүрээд байна. 

Эх сурвалж: DW