Их Британийн бизнесмен Сэр Ричард Брэнсон сансар огторгуйд нисэх мөрөөдлөө биелүүлж чадлаа. Тэрбээр өөрийн “Virgin Galactic” компанид бүтээсэн “Virgin VSS Unity” хөлгөөр өнгөрсөн шөнө/20201.07.11/ газрын гадаргаас дээш 85-90 км-ын өндөрт буюу “Low Earth Orbit” түвшинд хүрч амжилттай газарджээ.
1,5 цаг үргэлжилсэн уг нислэгийг хэдийгээр “туршилтын” хэмээн нэрлэж буй ч зөвхөн пуужингийн тусламжтайгаар сансрын уудамд хөөрч байсан технологид томоохон өөрчлөлт хийж чадсан хэмээн дэлхий нийт онцолж байна. Учир нь Брэнсоний хөлөг нисэх онгоцоор тээвэрлэгдэн сансарт хөөрсөн юм.
Ингэснээр “Virgin” групп сансрын уудамд өөрийн хөлгийг амжилттай хөөргөж чадсан дэлхийн хоёр дахь компани болж байна. Өмнө нь Илон Маск “Space X” хөлгөө сансрын уудамд амжилттай хөөргөж газардуулсан билээ. Сонирхуулахад, энэ сарын 20-ны өдөр Амазон компанийг үндэслэгч Жеф Безос ч мөн өөрийн компанийн бүтээсэн хөлгөөр сансарт хөөрөхөөр төлөвлөж байна.
ВИДЕО:
Эх сурвалж: BBC