Өнөөдөр /2021.07.11/ мэргэжлийн холимог тулааны UFC холбооны ''UFC 264'' өдөрлөг Лас Вегас хотын Т-Мобайл цэнгэлдэхэд боллоо.
Тулааны үеэр Конор МакГрегор Дастин Пойрьетэй тулалдаж байх үед ухарч алхахдаа зүүн хөлөө эвгүй гишгэж хугалжээ. Иймээс тулааныг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон байна.
Хоёр тулаанч өмнө нь хоорондоо хоёр удаа тулалдаж, бие биенээ нэг, нэг ялж байсан. Харин энэ удаа Конор МакГрегор нэгдүгээр үеийн төгсгөлд зүүн хөлөө хугалж, цааш тулалдах боломжгүй болсон учир Дастин Пойрье ялалт байгууллаа.