ТАНИЛЦ: Баяр наадмын өдрүүдийн телевизийн хөтөлбөр

ТАНИЛЦ: Баяр наадмын өдрүүдийн телевизийн хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын өдрүүд хурдан морь, сур харваа, хүчит бөхийн барилдаангүй өрнөх болсон ч наадмын нээлтийн соёл урлагын үйл ажиллагааг шууд дамжуулна.

Нар хур тэгширсэн, аялал зугаалга эхэлсэн үед телевизүүд үзэгч олноо уйдаахгүй нь. Наадмын нээлтийн ёслолоос гадна хүн бүрийн сэтгэлд хоногшсон Гарьд магнай, Цэц магнай, Тод магнай зэрэг уран бүтээлүүд цэнхэр дэлгэцээр цацагдана.

Ардын хувьсгалын 100 жилийн ойн нээлтийн ёслолыг TV5, C1, NTV, телевизүүд 11:00 цагаас дамжуулна.

MNB спорт сувгаар 11:40-өөс тэгш ойтой баяр наадмын хурдан морины уралдаануудыг түүвэр байдлаар архивлан хүргэх юм байна. Мөн МҮОНТ-ээр 18:50 цагаас ''100 жилийн наадам'' хэмээх баримтат нэвтрүүлгийг үзэгчдэд дамжуулах нь.

Энэ жилийн наадмаар телевизийн хөтөлбөрүүд цар тахлын улмаас архивласан,тоймлосон бүтээлүүдээ хүргэхээс гадна үзэгчдээ уйдаахгүй байх зорилгоор хөгжөөнт нэвтрүүлгүүдийг ч  мөн багтаажээ. 

2021-07-11 Телевизүүдийн хөтөлбөр

2021-07-11 Телевизүүдийн хөтөлбөр

2021-07-11 Телевизүүдийн хөтөлбөр

2021-07-11 Телевизүүдийн хөтөлбөр

2021-07-11 Телевизүүдийн хөтөлбөр

2021-07-11 Телевизүүдийн хөтөлбөр

Бусад өдрүүдийн хөтөлбөр болон дэлгэрэнгүйг үзэхийг хүсвэл энд дарна уу.