ФОТО: Гурван сая ам.долларын үнэтэй Яхт усан онгоцыг Увс аймгийн Хяргас нууранд тавьжээ

ФОТО: Гурван сая ам.долларын үнэтэй Яхт усан онгоцыг Увс аймгийн Хяргас нууранд тавьжээ

“Luxury yacht” загварын тансаг зэрэглэлийн усан онгоц Монголд ирсэн талаарх мэдээ уржигдар /2021-07-08/ олон нийтийн сүлжээнд тархсан. Жижиг оврын уг усан онгоц нь одоогоор манай улсад цор ганц  байгаа юм.

Тэгвэл 3 сая ам.долларын өртөг бүхий усан онгоцыг Алтайн хүдэр компанийн эзэн Р.Базар хэмээх эрхэм захиалсан гэх мэдээлэл бий. Тэрээр шинэ усан онгоцоо Хөвсгөл нууранд  хэрэглэхээр авсан гэж буй юм. Тэгвэл өнөөдөр /2021.07.10/ тус тансаг усан онгоц Увс аймгийн Хяргас суманд тавьсан. Энэхүү үйл явдал манай сэтгүүлчийн дуранд бууужээ. Тус усан онгоцыг өргөгч хоёр кранаар буулгаж нуурын усанд тавьсан байна.