''Чингис хаан'' хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан Ардын жүжигчин цолоор энгэрээ мялаалаа

''Чингис хаан'' хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан Ардын жүжигчин цолоор энгэрээ мялаалаа

Өнөөдөр /2021-07-10/ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар төрийн дээд цол, одон медаль хүртээж байна.

Энэ үеэр “Чингис хаан” хамтлагийн ахлагч, МУГЖ Д.Жаргалсайхан Монгол Улсын Ардын жүжигчин цол тэмдэгийг хүртлээ.

Тэрбээр шагналаа авсныхаа дараа “Тусгаар тогтнолоо бататгасан 100 жилийн ойн дээр энэхүү төрийн хүндэтгэлтэй шагналыг хүртсэндээ баяртай байна. Монголын сонгодог урлаг, ардын урлаг тэр дундаа рок попын урлаг хөгжиж, 50 жилийн ойгоо тэмдэглэж байна. Энэхүү шагнал нь рок поп хөгжмийг төрийн хэмжээнд дахин үнэлж байгаа нотолгоо гэж бодож байна. Намайг дэмжсээр ирсэн сонсогчиддоо баярлалаа. Та бүхний хүчээр өдий зэрэгтээ яваа гэдгээ ойлгодог” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.