Үндэсний их баяр наадмыг Засгийн Газрын /2021.07.02/ ээлжит бус хуралдаанаар коронавирус халдварын нөхцөл байдал хүндэрсэн тул нийслэл, хөдөө орон нутагт нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргасан.
Баяр наадмыг зохион байгуулахад 3,5 тэрбум төгрөг төсөвлөсөн байсан бол уг төсвийн дөрөвний нэг нь соёл урлагийн арга хэмжээнд зориулагдсан байсан.
Хүй долоон худгийн дэнжид долдугаар сарын 11-13-нд болох цахим наадмыг цуцалсан ч долдугаар сарын 11-ний өглөө иргэд цэнхэр дэлгэцээр наадмынхаа нээлтийг үзэх юм. Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан үндэсний их баяр наадмын нээлтийн зураг авалтыг 250 уран бүтээлч, 100 цэрэг, цагдаагийн ажилтан нийтдээ 350 хүн оролцуулж хийсэн байна. Мөн энэ жилийн наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааны зардал 850 сая төгрөг болжээ. Наадмыг цуцалсны дараа Соёлын сайд Ч.Номин ''Нэгэнт хийгдсэн контент тул олон нийтэд хүргэнэ' хэмээн мэдэгдэж байв.