Дэлхийн хамгийн өндөр тэнгэр баганадсан барилга болоод дэлхийн хамгийн том худалдааны төв байрладаг Дубайд мөн дэлхийн хамгийн гүн усан сан нээгдэж шинэ амжилт тогтоожээ.
“Deep Dive Dubai” гэх нэрлэгдэх уг усан сангийн гүн нь 60 метр бөгөөд 14 сая литр цэнгэг усаар дүүрсэн гэжээ. Энэ нь Олимпийн хэмжээний зургаан усан сангаас дөрөв дахин том гэсэн үг юм. Гиннесээс үүнийг өнгөрсөн зургадугаар сарын 27-нд “Хамгийн гүн усан сан” хэмээн тэмдэглэн амжилтаар баталсан байна. Мөн уг усан санд 30 градусын хэмийг хадгалдаг бөгөөд энэ нь нимгэн хувцас эсвэл усны хувцастай явахад яг таатай температур гэж үзэж байгаа гэж мэдэгдсэн юм. Харин шумбагчдын аюулгүй байдлын үүднээс эргэн тойронд 56 камер байршуулсан байгаа аж.
Тус байгууламж нь одоогоор урилга авсан хүмүүст л үйлчилж байгаа бөгөөд энэ оны сүүлээр олон нийтэд нээлттэй ажиллана гэжээ. Уг усан сангийн анхны үйлчлүүлэгчдийн нэгээр Дубай хотын угсаа залгамжлах хунтайж, шумбагч Шейх Хамдан бин Мохаммед бин Рашид Аль Мактум байсан бөгөөд олон нийтийн цахим сүлжээнд өөрийн туршлагаа хуваалцжээ.
Эх сурвалж: CNN