Антарктид тивд ургамлын шинэ төрөл зүйл гарч ирж байгаа нь дэлхийг түгшээж байна

Антарктид тивд ургамлын шинэ төрөл зүйл гарч ирж байгаа нь дэлхийг түгшээж байна

Энэтхэгийн эрдэмтэд Антарктидад шинэ ургамлын төрөл зүйл нээсэн байна. Тодруулбал, Энэтхэг улсын судлаачид 2017 онд мөсөн бүрхүүлтэй Антарктид тивд шинэ ургамлын төрөл зүйл нээсэн ч энэ нь судлаачдаас маш их хүчин чармайлт шаарддаг бөгөөд энэхүү төрөл зүйлийг шинэ гэдгийг нотлохын тулд таван жилийн хугацаа шаардагддаг аж. Ийнхүү таван жил ажиллан нотолсноор дэлхий хүлээн зөвшөөрч байгаа юм байна.

Энэхүү нээлтийг дэлхийн хамгийн алслагдмал судалгааны төвүүдийн нэг дээр хийсэн бөгөөд Энэтхэгийн эрдэмтдийн нэг профессор 2017 оны нэгдүгээр сард Өмнөд далайгаас нэгэн хар ногоон өнгийн зүйл олсноос үүдэлтэй юм.

Хамгийн хачирхалтай нь ургамал амьдрахын тулд азот, кали, фосфор, нарны гэрэл, ус хэрэгтэй атал Антарктидын зөвхөн 1 хувь нь мөсгүй орчин байдаг.

Профессор Баст хэлэхдээ, “Хамгийн чухал том асуулт нь эргэн тойрондоо хүйтэн мөсөөр хучигдсан атал энэхүү хөвдний төрлийн ургамал хэрхэн ургах вэ? Гэдэг л байна” гэжээ.Мөн нарны гэрэлгүй орчинд хэрхэн өссөн бэ? Гэдэг асуулт гарч ирнэ. Эрдэмтэд өвлийн зургаан сард нарны гэрэлгүй -76 градус хэмийн хүйтэнд зузаан цасан дор ургамал хэрхэн яаж амьд үлддэгийг одоо хүртэл бүрэн ойлгоогүй байгаа гэжээ.

Энэ нь мэдээжийн ер бусын гайхалтай зүйл мэт боловч нөгөө талдаа асар их сэтгэл түгшээсэн асуудал гарч ирж байна гэсэн үг юм. Эрдэмтдийн багын зүгээс “Бид зузаан мөсөн бүрхүүл дотор юу байгааг мэдэхгүй байна. Дэлхийн дулаарлын улмаас эдгээр мөс хайлахад эмгэг төрүүлэгч бичил биетүүд гарч ирэх болзошгүй. Антарктид ногоорч байна. Энэхүү тивд амьдрах боломжгүй байсан ургамал зүйлийн амьтад энд амьдарч байгаа нь дэлхийн дулаарал ямар хурдацтай явагдаж байгааг харагдаж байна” гэсэн юм.

Эх сурвалж: BBC