Авлигатай тэмцэх газраас энэсарын 20-24-ний өдрүүдэд “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” ТӨХХК, Гаалийн төв лаборатори, Биеийн тамир спортын улсын хороонд ажиллажээ.
Ажиллагааны хүрээнд төрийн үйлчилгээнд үүсэж болзошгүй хүнд суртал, чирэгдэл, авлига болон ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ил тод байдлыг хангах зорилгоор холбогдох дүрэм, журам, шийдвэрүүдийг хянаж, санал хүргүүлсэн байна. Тухайлбал:
- “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах журам”
- “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захирлын зөвлөлийн ажиллах журам
- Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журам
Мөн төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдэл, албан хаагчийн ёс зүйн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 11 гомдол, мэдээллийг хянан шалгаж, авлигын эсрэг сургалтад нийт 1,095 албан тушаалтныг хамруулжээ.