С.Бямбацогт: МАН-ын Их хурлаар намын даргаа сонгох бөгөөд би нэр дэвшихгүй

С.Бямбацогт: МАН-ын Их хурлаар намын даргаа сонгох бөгөөд би нэр дэвшихгүй

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал болж байна. Өнөөдрийн хурлаар улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлуудыг хэлэлцэнэ. Энэ үеэр зарим гишүүдээс байр суурийг нь тодрууллаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Зөвшилцөж, ойлголцож шийдвэр гаргах ёстой. Үл ойлголцол үзэн ядалт болдог. Тийм учраас үл ойлголцлоор асуудлыг битгий шийдээсэй гэсэн байр суурьтай байгаа. Эхлээд 30, 38-аар хоёр хуваагдсан талыг эвлүүлсний дараа дараагийн асуудал яригдана. Намын их хурал болох гэж байна. Намын дарга болсон нь Ерөнхий сайд болно. УИХ дээр ирэх оны төсөв хэлэлцэж байна. Бензин шатахуун, жагсаал цуглаан гээд олон чухал асуудал байна. Ийм үед дотроо хуваагдаад сандар ширээ булаацалдаад байж болохгүй. Ойлголцоод явах нь улс, эх орон, намдаа хэрэгтэй. Ийм боловсон хүчин МАН-д олон бий. Зангараг, мэдлэг туршлага, боловсролтой зэрэг шалгуураа харж байгаад албан тушаалуудаа ярих байх. МАН-ын дараагийн даргад нэр дэвших нь хэн бүхний өмнө нээлттэй. Миний хувьд нэр дэвшихгүй” гэлээ.

ШУУД ҮЗЭХ: