Нийт нутгийн 46 хувь нь цастай байна

Нийт нутгийн 46 хувь нь цастай байна

Ус цаг уур, орчны шинжилгээний газрын арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн дүнгээр аравдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 46 хувь цастай байна.

Увсын Хяргас, Цагаанхайрхан, Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагаан-Үүр, Ренчинлхүмбэ сумдын нутагт 10–20 см, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ суманд 26 см зузаан цас тогтжээ. Харин бусад нутгаар 0–10 см хүртэл цастай байна. Өнгөрсөн арав хоногт агаарын температур нийт нутгаар -11.5...-1.1 хэмийн хооронд хэлбэлзэж, дунджаар хүйтэн байлаа. Хур тунадас ихэнх нутгаар дунджийн орчим болон ахиу орсон бөгөөд зөвхөн Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгийн зарим сумдын нутгаар дунджаас бага орсон байна.

Түүнчлэн тал, хээр болон говийн бүс нутгаар салхины хурд түр зуур 16–27 м/с хүрч, аюултай үзэгдлийн түвшинд хүрэн ширүүсжээ. Мал аж ахуйн үйлдвэрлэлд өвөлжилтийн бэлтгэл хангах ажил үргэлжилж байна. Малчид хадлан, тэжээл, хужир шүү бэлтгэн нөөцлөж, отор нүүдэл хийж буйг холбогдох байгууллагууд мэдээллээ.