Хэт халуунаас болж жилд ТАВАН сая хүн амь насаа алдаж байна

Хэт халуунаас болж жилд ТАВАН сая хүн амь насаа алдаж байна

Сүүлийн 20 жилийн хугацаанд уур амьсгалын өөрчлөлтөөс хамааран хүйтэн цаг агаараас илүүтэйгээр хэт халуунд нас барах хүний тоо нэмэгдэж байгаа гэжээ.

Тодруулбал, Дэлхийн хэмжээнд жил бүр 5 сая гаруй хүн хэт халуун нөхцөлөөс болж нас бардаг бөгөөд олон арван эрдэмтдийг хамруулсан судалгаагаар дэлхийн жилд нийт нас баралтын 9.4 хувь нь халуун буюу хүйтэн цаг уур нөлөөлж байгаа нь 100,000 хүн тутмын 74 хүний ​​нас баралттай тэнцэж байгааг тогтоосон байна. Харин сүүлийн хорин жилийн хугацаанд халуунаас илүү олон хүн хүйтний улмаас нас барсан болохыг тогтоожээ. Гэвч халуунаас үүдэлтэй нас баралт нэмэгдэж, харин хүйтнээс үүдэлтэй нас баралт буурч байгаа үзүүлэлттэй байжээ.

Энэ нь орон сууцны дулаалгыг сайжруулах, нарны эрчим хүчээр ажилладаг агааржуулагчийг нэмэгдүүлэхийг анхааруулж байгаа бөгөөд ирээдүйд цаг уурын өөрчлөлт нь температурын улмаас нас баралт нэмэгдэхийг харуулж байгаа гэсэн юм.

Мөн Судлаачид 2000-2019 оны хооронд 43 орны 750 байршлын нас баралт, цаг агаарын мэдээнд дүн шинжилгээ хийж, эдгээр байршлын хоногийн дундаж температур арван жилд 0.26 градусаар нэмэгдсэн болохыг тогтоосон ба судалгааны багаас "Хэрэв бид цаг уурын өөрчлөлтийг бууруулах талаар ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол илүү олон үхэл тохиолдох болно” гэсэн юм.  

Эх сурвалж: TheGuardian