АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп өөрийгөө цензурын золиос боллоо хэмээн гомдол гаргаж “Google, Twitter, Facebook”-ийг Флоридагийн шүүхэд өгсөн байна.
Түүнийг өмнө Капитолийн үймээн самуун дэгдээсэнтэй холбоотой олон нийтийн аюулгүй байдлын үүднээс өнгөрсөн нэгдүгээр сард эдгээр сүлжээнүүд бандаж хаягийн хаасан юм. Мөн өмнө нь тэрбээр өөрөө олон нийтийн сүлжээ бүтээхээр оролдсон ч бүтэлгүйтэж байсан билээ.
Одоогоор нэр дурдсан технологийн компаниудын хэн нь ч Флорида дахь холбооны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хариуг өгөөгүй байна.
Өнгөрсөн лхагва гарагт хэвлэлийн хурлын үеэр тэрээр “Энэ бол миний үг хэлэх эрх чөлөөнийхөө төлөө өрнүүлж буй тэмцэл юм” гэж онцолсон байна. Уг мэдэгдэлд АНУ-ын ашгийн төлөө бус Америкийн Нэгдүгээр Бодлогын Хүрээлэнг бий болгосон хуучин албан тушаалтнууд ч бас нэгдсэн байгаа юм.
Эх сурвалж: BBC