ВИДЕО:  Ковидоор нас барсан өвчтөний ар гэрийнхэн эмч нарыг зоджээ

ВИДЕО: Ковидоор нас барсан өвчтөний ар гэрийнхэн эмч нарыг зоджээ

Өнгөрсөн зургадугаар сард Энэтхэгийн зүүн хойд хэсэгт байрлах Ассам мужийн Хожай дүүрэгт байрлах нэгэн эмнэлэгт Ковидоор халдварласан өвчтөнүүдийг үзэж байх явцдаа ар гэрийнхний хүсэлтээр нэгэн өвчтөнийг үзтэл өвчтөн аль хэдийн нас барсан байжээ. Энэ талаар хэлэхэд ар гэрийнхэн нь уурлаж, өрөөнд байсан эргэн тойронд байсан бүх зүйлсийг авч шидэн, цонх хагалж, улмаар эмч нарыг зодож эхэлсэн байна.      

Эмч Сенапати хэлэхдээ, “Би нуугдахаар гүйсэн боловч өвчтөний ар гэрийнхэн бүр олон талийгаачдын гэр бүлүүд нэгдэн намайг олж зодсон” гэжээ. Доорх бичлэг дээр эмчийн толгой хэсэг рүү гарт баригдсан болгоноор цохиж харагдах бөгөөд эмч өвдөж айсандаа уйлж байгаа харагдана.

Ойрын үед Энэтхэгт цар тахлын тохиолдол асар ихээр нэмэгдэж нас барагсад тоогоо алдаж байгаа. Ар гэрийнхний зүгээс нас барагсдад зохих ёсоор эмчлүүлээгүй, цаг тухайд нь ор хуваарилаагүй гэх шалтгаанууд дээр үндэслэн дайрч байгаа аж. Үүнийг даган эмч нар Ковидоор халдварлан нас барсан өвчтөний ар гэрийнхний халдлагад өртөх тохиолдол нэмэгдэж байна.

Уг үйлдэлд ч Энэтхэгийн эмч нар эсэргүүцлээ илэрхийлэн энэхүү дарамт шахалтаас ангижрах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байгаа ба уг видео цацагдсанаас хойш мужийн засаг захиргаанаас шуурхай арга хэмжээ авахаа амлаж, танхайрсан хэргээр одоогоор 36 хүнийг яллаж байгаа юм. Үүний дотор насанд хүрээгүй гурван хүүхэд байгаа гэжээ.

Эх сурвалж: BBC

ВИДЕО: