Их Британи улсын Уэльс хотноо “ТикТок”-оор трэнд болоод буй бичлэгийг хийхийн тулд галт тэрэгний зам дээр иргэд олноор цугларч зураг, видео хийж эхэлсэн талаар тус улсын цагдаагийн байгууллага болон төмөр замын ажилтнууд мэдэгдээд байна.
Энэ нь төмөр замын ажилчдад саад учруулахын зэрэгцээ өөрсдийн амь насанд ямар онц аюултай зүйл болохыг хайхралгүй иргэд улам олноор ирж байгаа нь тус хотынхны хувьд асуудал болоод байгаа юм.
Саяхан гэхэд галт тэрэгний замын тавцан дээр дээр бага насны хүүхдийг суулгаж бичлэг хийж байхыг илрүүлжээ. Тус газар ирж зураг видео хийж олон нийтийн сүлжээнд тавигдах тусам улам хүмүүс олноор нэмэгдэх хандлагатай байгаа гэлээ. Одоогоор олон нийтийн сүлжээнд тавигдсан видео нь сая гаруй үзэлтэй болоод байгаа аж.
Ковидын тахал эхэлснээс хойш энэ газар 433 ноцтой тохиолдол бүртгэгдсэн ба одоогоор тус хотоос авч байгаа арга хэмжээ нь “Энэ газар зургаа авахуулбал шүүхэд дуудагдаж, 1000 фунт стерлингийн торгууль төлнө” гэжээ.
Мөн “Галт тэрэг нь машинуудаас ялгаатай нь хамгийн дээд хурдаараа явдаг ба хэдэн зуун метрийн зайд явж байсан ч зогсоох боломжгүй байдаг. Иймд таны амь нас, гэр бүл чинь болзошгүй аюулд байна гэсэн үг” хэмээн анхааруулсан байна.
Иймд манай улсын хувьд ч энэхүү ТикТок-оор бичлэг хийх бага болон өсвөр насны хүүхдүүд нэмэгдсэн тул хараа хяналтаа сулруулахгүй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: BBC