Олимпийн бамбарын буухиаг Токио хотод цуцалжээ

Олимпийн бамбарын буухиаг Токио хотод цуцалжээ

Токио хотод коронавирусийн тархалт өндөр байгаа тул олимпын галт бамбарын буухиаг нийслэл хотын гудамжинд зохион байгуулахыг цуцалсан байна.  

Иймээс  Токио хотоос өмнөд зүгт байрладаг Огасавара мужид бамбарын буухиаг төлөвлөснөөр явуулна гэдгийг мэдээллээ.Үүнээс гадна Кёото, Хирошима хотууд нийтийн гудамж талбайд буухиа хийх төлөвлөгөө цуцалжлагджээ.

Маргаашаас  /2021.07.09/ эхлэн буухиаг үргэлжлүүлэхийн оронд галт бамбар асааж онлайнаар шууд дамжуулах юм байна. Токио 2020 зуны олимп энэ сарын 23-ны өдөр эхлэх товтой байгаа билээ. Гэсэн ч сүүлийн хэдэн сар коронавирусийн халдвараас болж зуны олимпыг хойшлуулах, цуцлах хэрэгтэй гэж үзсэн Япончууд гудамж, талбайд жагсаал хийх болсон байна.

Энэ жилийн Олимпын галт бамбарын буухиа өнгөрсөн гуравдугаар сард эхэлсэн боловч олон асуудалтай тулгарсан юм. Тухайлбал 53 настай эмэгтэй олимпын бамбарыг усан буугаар унтраах гэж оролдсон үйлдэл гарсан. Интернет сүлжээнд нийтлэгдсэн бичлэгт тэрээр “Олимпын наадмыг зогсоо” хэмээн орилж байгаа нь бичигдэж үлдсэн юм.

Эх сурвалж: BBC