Токио 2020 Олимпын наадмын хотхоны 2 ажилчин ковидын халдвар авчээ

Токио 2020 Олимпын наадмын хотхоны 2 ажилчин ковидын халдвар авчээ

Токио-2020 наадмын тамирчдын хотхонд ажиллаж байсан хоёр ажилтнаас Ковидын шинжилгээний хариу эерэг гарсан гэж Олимпын наадмын зохион байгуулагчид мэдээлэв.

Тодруулбал, энэхүү хоёр ажилтан нь өөр олон ажилчидтай цуг хооллосон нь цар тахлын арга хэмжээг зөрчсөн болохыг мэдэгдсэн байна. Одоогоор наадмын нээлтийн ёслол болоход 16-хан хоног үлдээд байгаа бөгөөд Японы засгийн газар коронавирусын тохиолдол нэмэгдэхийн хэрээр Токио-2020 наадмыг зохион байгуулна гэж зөрж байгаа нь иргэдийнхээ нэлээдгүй шүүмжлэлтэй нүүр тулсан ч уг олимпыг зохион байгуулагчдын зүгээс наадмын арга хэмжээг аюулгүй байлгах үүднээс урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг авч байна гэдгээ мэдэгдсэн юм.