БНСУ,  Израиль улсууд 700 мянган тун вакцин солилцоно гэв

БНСУ, Израиль улсууд 700 мянган тун вакцин солилцоно гэв

Өчигдөр /2021.07.06/ Израилийн Ерөнхий сайдын ажлын албанаас БНСУ /Өмнөд Солонгос/ болон Израиль улсууд 700 мянган Ковидын эсрэг Файзер тунг солилцохоор тохиролцсон талаараа мэдэгдлээ.

Энэхүү хэлэлцээр нь дэлхийн анхны Ковид-19-ийн эсрэг вакцины солилцоо болж байгаа бөгөөд үүнийг бусад улсын Засгийн газрууд ч хэрэгжүүлэх боломжтой талаар “Wall Street Journal” мэдээлсэн юм.

Энэхүү гэрээний дагуу Израиль 700 мянган Файзер тунг Өмнөд Солонгос руу шууд илгээж, албан тушаалтнуудаар шалгуулж, энэ долдугаар сарын эцэс гэхэд иргэдээ дархлаажуулж эхэлнэ гэсэн юм. Вакциныг ирэх Лхагва гараг гэхэд БНСУ-д хүргэхээр төлөвлөөд байгаа бөгөөд харин БНСУ-ын талаас ирэх ес, аравдугаар саруудад Израиль улс руу 700 мянган Файзер вакцины тунг ачуулна гэжээ.

Энэ нь БНСУ-д Ковидын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа энэ үед дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэхэд томоохон нэмэр болж байгаа бөгөөд тэд илүү их тунгаар вакцин авахаар тэмцэж байгаа талаар мөн дурджээ.

Харин Израиль улсын хувьд одоогоор иргэдийнхээ 55-аас дээш хувь нь бүрэн вакцинд хамрагдсан байгаа бөгөөд энэ нь вакцины эрэлтийг бууруулж байгаа гэв.

Эх сурвалж: AXIOS