Өнгөрсөн долоо хоногт Камбож улсад хууль бусаар гэртээ тэжээвэр арслан өсгөж байсныг тус улсын эрх баригчид илрүүлэн хурааж авч байсан талаар бид мэдээлж байсан.
Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард “ТикТок”-д гэрийн тэжээвэр арсланг угааж буй бичлэг цацагдаж олонд хүрсний дараа ховор зэрлэг ан амьтдыг гэрийн тэжээвэр амьтан болгож өсгөх ёсгүй гэж тус улсын Байгаль орчны яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэж байсан. Тэгснээр уг амьтныг зэрлэг ан амьтдыг авах төвд шилжүүлж байжээ.
Гэтэл уг үйл явдлын дараа Камбож улсын Ерөнхий сайд Хун Сений амьтныг эзэнтэй нь уулзуулж, хөндлөнгөөс оролцсоны дараа арслан эзэндээ буцаж ирсэн байна.
Буцаах болсон шалтгаан нь нийгмийн сүлжээнд олон хүмүүс “Амьтныг эзэнд нь буцааж өг, амьтдад та нар л зүй бусаар хандаж байна” гэсэн постууд давлагаалж гарч ирснээс үүдэн ийм шийдэлд хүржээ.