Коронавирусийн вакцины оронд  давстай ус тарьж байжээ

Коронавирусийн вакцины оронд  давстай ус тарьж байжээ

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Энэтхэг улсад коронавирусийн хоёр дахь давлагаа эхэлж, улс даяар халдвар эрчимтэй тархаж, тавдугаар сард нас барагчдын тоо дээд цэгтээ хүрч, тус улс туйлдаа хүрээд байсан. Тэгвэл уг үйл явдлыг ашиглан эмнэлгийн эмч ажилчид иргэдэд коронавирусийн вакцин хэмээн давстай ус тарьж байжээ.

Тодруулбал, Энэтхэг улсын баруун хэсэг болох Махараштра муж дахь Мумбай болон түүний ойролцоо 12 хуурамч вакцинжуулалтын цэг байгуулж иргэдэд вакцин төлбөртэй хийж байна хэмээн худал хэлж, оронд нь давстай ус хийж байжээ.

Эдгээр баривчлагдсан хүмүүс нь эмч, эмнэлгийн ажилчид байгаа бөгөөд ойролцоогоор 2500 хүнд хуурамч вакциныг хийсэн гэж цагдаагийн байгууллагаас мэдэгдээд байгаа юм.

Тэд нийт 28 мянган долларын ашиг олсон бөгөөд цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээлэлдээ, “Залилагчид хуурамч гэрчилгээ гаргуулан, шил, тариур үйлдвэрлэдэг эмнэлгийг ашиглаж энэхүү зүйлээ хийсэн” гэсэн юм. Одоогийн байдлаар 14 хүнийг залилан мэхэлж, амь насанд халдсан гэх хэргээр баривчлаад байгаа юм байна.

Эх сурвалж: CNN