БНСУ-ыг хөгжингүй орон болсон гэж НҮБ-аас зарлав

БНСУ-ыг хөгжингүй орон болсон гэж НҮБ-аас зарлав

Өнгөрсөн бямба гарагт Женев хотноо Нэгдсэн Үндэстний байгууллагын худалдаа, хөгжлийн агентлагийн удирдлагууд хуралдаж, БНСУ-ыг хөгжингүй орон болсныг зарлаж, статусыг нь шинэчилжээ. Ийнхүү БНСУ хөгжингүй орны гишүүнчлэлд орсон байна.

НҮБ-ын худалдаа, хөгжлийн агентлаг нь улс орнуудыг бүс нутгийн дөрвөн бүлэгт хувааж үздэг бөгөөд “А” бүлэгт Ази, Африкийн орнууд багтдаг байсан бол Өмнөд Солонгос улсын хувьд ийнхүү “Б” ангилалд багтан баруун Европын бүлэгт багтсан 32 орны нэг болсон байна. Энэ нь тус агентлагийн 1964 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш анх удаа хөгжиж буй орны бүлгээс хөгжингүй орон болгон зарлаж байгаа үйл явдал юм.