Тавдугаар сарын 25-ны өдөр Худалдаа хөгжлийн банк /ХХБ/-ны ШангриЛа дахь салбараас зарим этгээдүүд бүлэглэж, хуурамч бичиг баримт үйлдэн их хэмжээний валют буюу 2 сая ам.доллар залилсан нь тогтоогдсон талаар бид мэдээлсэн.
Тодруулбал, Худалдаа хөгжлийн банкны харилцагч нэгэн байгууллагын тамга болон бусад холбогдох бичиг баримтыг тус этгээдүүд хуурамчаар үйлдэж 2 сая ам.долларыг бэлнээр гаргуулж авч явсан байдаг.
Тэгвэл тус хэрэгт холбогдуулж ХХБ-ны эдийн засагч болон санхүүгийн албаны хэд хэдэн хүнийг мөн холбогдуулан шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээлсэн байна.
Учир нь нэр бүхий компаниас бэлэн мөнгө гаргуулах тухай захиалгыг хэрэг гарахаас өмнө тус банканд өгсөн байж. Улмаар их хэмжээний бэлэн мөнгөний захиалга орж ирсэн тухай мэдээллийг тус банкны ажилтнууд задруулж, сэжигтэн этгээдүүдтэй хамтран ажилласан байж болзошгүй байгаа аж.