Шөнийн нэгдсэн шалгалтаар согтуугаар жолоо барьсан 293 жолоочийг илрүүлжээ

Шөнийн нэгдсэн шалгалтаар согтуугаар жолоо барьсан 293 жолоочийг илрүүлжээ

Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохоос урьдчилан сэргийлэх, зам тээврийн ослыг бууруулах зорилгоор "Уусан бол бүү жолоод" аяны хүрээнд энэ сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө улсын хэмжээнд ээлжит шөнийн нэгдсэн хяналт, шалгалтыг зохион байгуулжээ.

Хяналт, шалгалтын үеэр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 293 жолоочийг илрүүлсэн байна.

Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх нь зам тээврийн ослын гол шалтгаан болдгийг онцолж, жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийн төлөө хариуцлагатай байж, согтуугаар жолоо барихгүй, хурд хэтрүүлэхгүй байхыг анхаарууллаа.




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө

Дүрвэгсэд...

13 цагийн өмнө