ЦЕГ-аас гэмт хэрэг болон цаг үеийн нөхцөл байдлын мэдээлэл өглөө. Тодруулбал өчигдөр буюу энэ сарын 27-ны өдөр Драгон төвийн 3 давхраас 25 настай эмэгтэй унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт үүсээд байгаа асуудлын талаар мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг “Энэ сарын 27-ны өдрийн 14:30 минутын орчимд СХД-ийн 29-р хороонд байрлах Драгон төвийн гурван давхраас 25 настай иргэн унаж амиа алдсан хэрэг гарсан. Одоогийн байдлаар шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Урьдчилсан байдлаар амиа хорлосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Учир нь шалгалтын явцад ямар нөхцөл байдал үүсэхийг мэдэхгүй байгаа учир болзошгүй гэж мэдээлж байгаа. Мөн талийгаачийн бичлэг задарсан асуудал гарсан. Тиймээс тус бичлэгийг цахим орчинд түгээхгүй байхыг хүсэж байна” гэлээ.