ТОДРУУЛГА: Монголоос очсон махнаас коронавирус илэрсэн тул БНХАУ 50 кг жинтэй барааг нэвтрүүлэхээ зогсоосон

ТОДРУУЛГА: Монголоос очсон махнаас коронавирус илэрсэн тул БНХАУ 50 кг жинтэй барааг нэвтрүүлэхээ зогсоосон

Манай улсад коронавирусийн халдвар нэмэгдэж байгаа тул БНАХУ хилийн шалгалтаа чангатгаж, зарим талаар манай уул уурхайн бүтээгдэхүүний экспорт ч зогсоод байна.

Энэ сарын 24-ны өдөр /2021.06.24/ Дорноговь аймгийн Замын-Үүд өртөөнөөс БНХАУ-ын Эрээн хот руу төмөр зам болон авто замаар 50 кг хүртэлх жинтэй, хүний гараар ачдаг барааг нэвтрүүлэх /импортлох/-ээ тус улс мөн зогсоосон. Учир нь Замын-Үүдээс Эрээн хот руу төмөр замаар гарсан зарим нэр төрлийн шуудайтай бараанаас коронавирус илэрсэн гэх мэдээлэл байсан юм.

Тэгвэл бид энэ талаар эх сурвалжаас тодруудахад, "Хөргүүртэй машинтай очсон махнаас коронавирус илэрсэн. Тийм учраас БНХАУ талаас мах авахгүй түр зогсоогоод байна. Харин ноос, ноолуурыг бол авч байгаа" гэсэн юм.