''Тэвчээр тасарлаа'' хөдөлгөөнийхөн Төв талбайд ''флаш моб'' хийж эсэргүүцлээ үзүүлж байна

''Тэвчээр тасарлаа'' хөдөлгөөнийхөн Төв талбайд ''флаш моб'' хийж эсэргүүцлээ үзүүлж байна

Бизнес эрхлэгч ААН-ууд нэгдэн ‘’Тэвчээр тасарлаа’’ хэмээх хөдөлгөөн өрнүүлж буй. Эдгээр байгууллагуудын төлөөлөл өнөөдөр /2021-06-28/ Сүхбаатарын талбайд хүн хоорондын зайгаа барин Гашуудал, гацалт'' нэртэй эсэргүүцлийн тайван цуглаан хийж Засгийн Газар, УОК-д шаардлагаа хүргүүлж байна.

Тэдний зорилго нь флаш моб буюу нийтээрээ нэгэн хөдөлгөөн хийж бүжиглэх урлагаар дамжуулан шаардлагаа төр засагт хүргэх аж. 

‘’Такесан Мисо Рамен’’ хэмээх гоймонгын ресторан УОК-ын шийдвэрийг эсэргүүцэж ААН-уудын үйл ажиллагааг ялгаварлалгүйгээр хэвийн явуулахыг шаардсан хөдөлгөөнийг цахим орчинд байршуулснаар энэхүү ажил эхэлж олон ААН-үүд нэгдсэн. Хөл хорионы хатуу дэглэмээс үүдэн орлогогүй болж хаагдсан олон байгууллагууд эсэргүүцлээ ийнхүү тайван замаар хийж байгаа бөгөөд цуглаан өнөөдөр орой хүртэл үргэлжилнэ.