Туул голд машинтайгаа живж байсан гурван иргэнийг аварчээ

Туул голд машинтайгаа живж байсан гурван иргэнийг аварчээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Хар хошуу”-ны орчим “Туул” голд гурван хүн машинтайгаа живж байна гэсэн дуудлагыг зургаадугаар сарын 27-ны 22:25 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 25 км замыг туулан 22:57 цагт очиход иргэн П-ийн “Приус 20” загварын суудлын автомашинтай иргэн Б, Н нар “Туул” голд живж байсныг аврах завь ашиглан гаргаж, иргэн М-д хүлээлгэн өгсөн.

Зун цагт иргэд гол мөрний ойролцоо амарч зугаалдаг болон усархаг борооны улмаас гол мөрний усны түвшин нэмэгддэгтэй холбоотой осол эндэгдэл гарах нь ихэсдэг.

Иймд иргэд амарч зугаалахдаа анхаарал болгоомжтой байх, гол гатлахдаа гарам, гарцтай газраар зорчихыг анхааруулж байна.