“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийслэлийн дөрвөн цэгээс автобус явуулна

“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийслэлийн дөрвөн цэгээс автобус явуулна

Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлын үйл ажиллагааг ирэх сарын 04-ний өдөр нээхээр төлөвлөж буй. Одоогоор бэлтгэл ажил үргэлжилж байгаа бөгөөд ажлын явцыг хэлэлцэж, хуралджээ. 

Энэ үеэр нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга Ю.Бямбадорж Улаанбаатар хотоос шинэ нисэх буудал хүрэх нийтийн тээврийн төлөвлөлтийг танилцуулсан байна. Төлөвлөгөөний дагуу хотын дөрвөн цэгээс шинэ нисэх буудал руу автобус явуулах төсөл боловсруулжээ.