SOS: Монгол Улс нэг сая хүн амд ногдох халдварын тоогоороо Энэтхэгийн дараа бичигдэж байна

SOS: Монгол Улс нэг сая хүн амд ногдох халдварын тоогоороо Энэтхэгийн дараа бичигдэж байна

Цахим сүлжээнд “Монгол Улс нэг сая хүн амд ногдох халдварын тоогоороо дэлхийд гуравдугаарт бичигдэж байна” гэх мэдээлэл түгээд байна. Ингэхдээ дэлхийн улс орнуудын хүн ам, эдийн засаг, нийгэм, эрүүл мэнд гэх мэт төрөл бүрийн чиглэлээр статистик мэдээллийг бэлтгэн үзүүлдэг “Worldometers” сайтад бичсэн үзүүлэлтийг онцолжээ. 

Тэгвэл “Worldometers” сайтад бичсэнээр Монгол улс нэг сая хүн амд ногдох  халдварын тоогоороо дэлхийн 200 гаруй орноос гуравт биш, 119-д бичигдэж байна. Тодруулбал, манай улсын нэг сая хүн амд ногдох халдварын тоо 22,860 байна. Энэ үзүүлэлтээрээ Энэтхэг улсын дараа орж байна. 1,4 гаруй тэрбум хүн амтай Энэтхэг улсын хувьд нэг сая хүн амд ногдох халдварын тоо 21,185 гэсэн үзүүлэлтээр 118-д бичигджээ.

Харин манай улс нийт бүртгэгдсэн халдварын тоогоороо дэлхийд 101-д бичигдэж байна/нийт 76,084/.  

Уг үзүүлэлт халдварын нөхцөл байдлын улмаас өдөр бүр өөрчлөгдөж байдаг

Эх сурвалж: Worldometers