СУДАЛГАА: Согтууруулах ундааг их, бага ямар ч хэмжээгээр хэрэглэсэн тархи гэмтдэг

СУДАЛГАА: Согтууруулах ундааг их, бага ямар ч хэмжээгээр хэрэглэсэн тархи гэмтдэг

Оксфордын их сургуулийн эрдэмтэд архи согтууруулах ундааны хэрэглээ хүний тархинд хэрхэн нөлөөлдөг талаарх ажиглалтын судалгааг хийжээ.  Уг судалгаагаар 25 мянга гаруй хүний тархины MRI зургийг авч, нарийвчилсан судалгаа хийсэн байна.

Судалгааны үр дүнгээс харахад архи согтууруулах ундааг ямар нэгэн байдлаар хэрэгслэсний дараа хүний тархины саарал эдийн хөгжил саардаг аж.

Оксфордын ахлах клиник судлаач, тэргүүлэгч зохиолч Аня Топивала хэлснээр тархины саарал эд нь “мэдээлэл боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг” гэнэ. Архи согтууруулах ундаа хэрэглэх тусах саарал бодисын хэмжээ буурч мэдээлэл боловсруулах чадвар муудах магадлалтай.

Мөн судалгааны явцад эрдэмтдийн олж тогтоосон  нэг зүйл нь согтууруулах ундааны тохиромжтой хэрэглээ гэж байдаггүй. Тодруулбал, архи согтууруулах ундааны зүйлийг их, бага ямар ч хэмжээгээр хэрэглэсэн хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг аж. Аня Топивалагийн хэлснээр "маш олон хүн бага хэмжээгээр уух нь ямар ч хор хөнөөлгүй, зарим нь эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг гэж үздэг нь ташаа ойлголт” болж байна.

Эх сурвалж: CNN