Өчигдөр/2021.05.19/ АНУ-ын Техас муж дахь хорих ангид үхлийн тариагаар цаазын ял гүйцэтгэсэн талаар мужийн Эрүүгийн Хууль Зүйн Яамны хэвлэлийн төлөөлөгч Жереми Дезел мэдээллээ. 2020 оны долдугаар сараас хойш тус мужид цаазын ял гүйцэтгээгүй байсан юм.
Цаазаар авах ялаар шийтгүүлсэн хоригдол нь 1999 онд нагац эгчийгээ хөнөөж, эд хөрөнгийг нь хулгайлсан хэргээр баривчлагдсан байна. Тэрбээр, гэрээслэлдээ “Олон жилийн турш дэмжиж байсан бүх хүмүүст талархал илэрхийлье" гэжээ.
Коронавирусийн халдвар АНУ-д анх бүртгэгдсэнээс хойш Техас мужид гурван хоригдлыг цаазаар авчээ. Энэ нь өмнөх онуудынхаас хамаагүй бага тоо. Тодруулбал, 2018 онд тус мужид 13, 2019 онд есөн хүнийг цаазаар авчээ.
Эх сурвалж: CNN