Энэтхэгийн ариун гол мөрөн гэгддэг Ганга сүүлийн өдрүүдэд талийгаачдын цогцсоор дүүрч байна. Голоос нас барсан иргэдийн цогцос олноор хөвж гарч ирж байгаа бол эрэг орчмын элснээс ч олдох болжээ. Иймээс цагдаагийн албан хаагчид голын ойр орчимд тор татаж, хүмүүсийг нэвтрэхийг хориглосон байна.
Орон нутгийн ажилчид цогцсуудад шинжилгээ хийж байгаа бөгөөд голын ойролцоох Уттар Прадеш мужийн иргэд коронавирусийн халдварын улмаас нас барсан иргэдийн цогцос байх магадлалтай гэж сэрэмжилж байна.
Мужийн цагдаагийн албан хаагчдын мэдээлж буйгаар ихэвчлэн задралд орсон цогцсуудад ДНК-ийн шинжилгээ хийж, голын эрэг орчмын нүхэнд булж байгаа аж.
Хиндучууд нас барагсдаа чандарладаг. Гэхдээ зарим бүлэг нь хүүхэд, гэрлээгүй охид, эсвэл халдварт өвчин, могойд хазуулсны улмаас нас барсан хүмүүсийн цогцсыг гол мөрөнд оршуулдаг. Сүүлийн үед халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаа тул эмнэлэгт очилгүй гэртээ нас барсан иргэдийг ийнхүү Ганга мөрөнд оршуулсан байх магадлалтай юм.
Эх сурвалж: BBC